-Аргын тооллын 9 сарын 9. Ням (Адъяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 9 сарын 9. Ням (Адъяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 30, хөх луу, бага морь-10 од, ус суудал, 6 цагаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:20-19:17.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах машид муу цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эрхшээх хийгээд хатуу үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ