-Аргын тооллын 6 сарын 15. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 2, шар бар, өглөгт охин-6 од, мод суудал, 2 хар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.