-Аргын тооллын 5 сарын 23. Лхагва (Буд) гараг/ 2018 /



-Аргын тооллын 5 сарын 23. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 9, хөхөгчин туулай, бага морь-10 од, суудал хий, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:33. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхэм сайн. Гэвч тахиа, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ