-Аргын тооллын 5 сарын 22. Мягмар (Ангараг) гараг/2018/



-Аргын тооллын 5 сарын 22. Мягмар (Ангараг) гараг/2018/
-Билгийн тооллын шинийн 8, хөх бар, их морь-9 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулт, хутганы ир өдөр. Бурхан багшийн тойн хувраг болсон дүйчэн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:32. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Гэвч бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, дайнд ялах, дайсан дарах, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ