-Аргын тооллын 11 сарын 3. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 11 сарын 3. Баасан (Сугар) гараг /2017/
Билгийн тооллын шинийн 14, хөх морь, шийдэм-0 од, мод суудал, 1 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:39-17:31.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болно. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Нохой, морь, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот тохижуулах ажил, замд явах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь болох, байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ