-Аргын тооллын 11 сарын 2. Пүрэв (Бархасвад) гараг.


-Аргын тооллын 11 сарын 2. Пүрэв (Бархасвад) гараг.
-Билгийн тооллын шинийн 13, харагчин могой, дэлгэрүүлэгч-26 од, уул суудал, 2 хар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:33.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, аз жаргал ирнэ. Гэвч гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Тахиа, могой, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, сургуульд сурах, бичиг зурхай, ном хэвлэх, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, мал худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ