-Аргын тооллын 11 сарын 1. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 11 сарын 1. Лхагва (Буд) гараг /2017/
Билгийн тооллын шинийн 12, хар луу, могойг хүлэгч-25 од, ус суудал, 3 хөх мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:36-17:34.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ цээрлэ.
-Хулгана, бич, луу, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, худалдаа хийхэд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ