-Аргын тооллын 10 сарын 20. Баасан (Сугар) гараг /2017/


Намрын адаг цагаан нохой(их) сар, 9 улаан мэнгэ, мод суудалтай.
-Аргын тооллын 10 сарын 20. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 1, цагаан луу, салхины эх-14 од, гал суудал, 6 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагат өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-17:55.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болно цээрлэ.
-Хулгана, бич, луу, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Мод тарих, худаг гаргах, газар хагалж уринш хийх, хойтын буян хийж хурал хуруулах, замд гарах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном сонсох, бурхан шүтээн тахихад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ