-Аргын тооллын 10 сарын 17. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 28, улаагчин үхэр, харцага-11 од, уул суудал, 9 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:13-18:00.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирнэ цээрлэ.
-Могой, үхэр, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.