Аргын тооллын 4 сарын 26. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 4 сарын 26. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 30, харагчин хонь, шийдэм-0 од, хий суудал, 3 хөх мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-19:57.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул “эрлэг лугаа учрах” хэмээх муу.
-Туулай, гахай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам: Д. Цогтбаатар
Утас:96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ