-Аргын тооллын 2 сарын 27. Даваа (Сумьяа) гараг /2017/


Монгол зурхайн төгс буянт шинэ зурхайн ёсны XVII жарны "АЛТАН УНЖЛАГАТ" хэмээх ГАЛ ТАХИА жилийн цаг улирлын тооны бичиг.
Хаврын тэргүүн хар бар(их) сар, 8 цагаан мэнгэ, мод суудалтай.
-Аргын тооллын 2 сарын 27. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Монгол түмний цагаан сарын шинийн нэгэн. Билгийн тооллын шинийн 1, хөхөгчин тахиа, суудал уул, мэнгэ 7 улаан, шувуун хошуут-24 од, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:37-18:33.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(0340-0540), туулай(0540-0740), морь(1140-1340), хонь(1340-1540), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, зөөлөн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, үхэгсдийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ