-Аргын тооллын 2 сарын 26. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 26. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 30, хөх бич, суудал ус, мэнгэ 8 цагаан, чөдөр-23 од, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. нарны цагирган хиртэлт болох. 22:54:32 сек. Монголд ажиглагдахгүй.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:39-18:31.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), луу(0740-0940), могой(0940-1140), хонь(1340-1540), нохой(1940-2140) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эрхшээх хийгээд хатуу үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ