-Аргын тооллын 2 сарын 10. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 10. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, шар луу, суудал ус, мэнгэ 6 цагаан, үнэг-8, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:06-18:06.
-Өдрийн сайн цаг: Бар(0340-0540), луу(0740-0940), могой(0940-1140), бич(1540-1740), тахиа(1740-1940), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй төгс сайн. Гэвч нохой, гахай, бар, туулай жилтнээ цээртэй.
-Бич, хулгана, луу, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ