-Аргын тооллын 9 сарын 26. Даваа(Сумьяа) гараг / 2016

-Аргын тооллын 9 сарын 26. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 26. найралт эх-7 од, цагаагчин гахай, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-18:41.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүний үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч луу, могой жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, номын хурим, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, ном сонсох, замд гарах, хувцас өмсөх, эд юм өгөх, худалдаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ