Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль” болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 11-р сарын 25-ны өдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн болон нутгийн захиргааны гээд 6 байгууллагын 14 албан хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, төрдөө шударгаар ажиллахаа тангараглав. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав оролцож төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа залуучууддаа хандан “Эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө мэдлэг ур чадвараа дээшлүүлж, хүнд суртал, хээл хахуулиас хол байж, хууль ёс зүйн хэмжээгээ сахин дээдэлж, төрийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай үзүүлж ажиллах"-ыг хүслээ. Ховд аймгийн хэмжээнд 5618 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ жил Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаас 149 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн байна.ВИДЕО: Огноо: 11/25/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1476 Мэдээ таалагдсан: