
Баяр, наадам, ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээнд Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн
"Үлээвэр найрал хөгжмийн салаа"-ны хөгжимчид дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.
Зарим хөгжмийн зэмсгүүд нь хуучирч муудсан учраас аймгийн Засаг даргын Тамгын газраас дэмжлэг үзүүлж 20,0 орчим сая төгрөгийн санхүүжилтээр 11 нэр төрлийн 16 ширхэг зэмсгийг шинэчилж өнөөдөр
/2026.07.29/ хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нарын албаны төлөөлөл Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид шинэ
"Хөгжмийн зэмсэг" гардуулж Д.Сүхбат захирагчтай ангийн нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

Тус анги нь хамгийн сүүлд 2018 онд хөгжмийн зэмсгээ шинэчилсэн байна.

