Олон угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой
"МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2024" мөсний баярыг энэ оны нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Хар ус нуур
"ТӨМӨРТИЙН ТОХОЙ" гэх газар зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2024.01.09/ сумдын удирдлагуудтай
"ЦАХИМ"-аар хуралдаж мөсний баярын бэлтгэл ажил, оролцоо, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Цахим хуралд:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, НБХ-ийн дарга Б.Даваадорж, Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нарын албаны төлөөлөл оролцож "МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2024" мөсний баярын үеэр зохион байгуулах уралдаан тэмцээн, урлаг, өв соёлын арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Сумдын удирдлагууд бэлтгэлээ ханган мөсний баяртаа уламжлалын дагуу оролцоно гэдгээ илэрхийллээ.