-Аргын тооллын 1 сарын 3. Лхагва (Буд) гараг (2024)



-Аргын тооллын 1 сарын 3. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 22, улаан бар, тугчин-12 од, суудал төмөр, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:11. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, идээ авах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан болох, бурхан сахиус тахих, худаг малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ