2021 оны 11 дүгээр сарын 01-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 332 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 48 эерэг, 80 сорьцод PCR шинжилгээ хийхэд 15 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 63-аар нэмэгдэж нийт 18681 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 9, Дарви сумаас 1, Дуут сумаас 3, Дөргөн сумаас 3, Мянгад сумаас 1, Цэцэг сумаас 2, Чандмань сумаас 3, Үенч сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 36 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.02/ байдлаар нийт 266 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 145 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 121 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 32 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-15, хүндэвтэр-127, хөнгөн 118 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 317, сумдад 305 нийт /622/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 157 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18082 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 154 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 4 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56136 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52613 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 148 хүн хамрагдаж нийт 7346 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"