2021 оны 10 дугаар сарын 31-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 191 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 23 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 17 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 40-өөр нэмэгдэж нийт 18618 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 8, Дарви сумаас 4, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 1, Чандмань сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 23 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.01/ байдлаар нийт 260 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 145 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 115 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 32 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-20, хүндэвтэр-86, хөнгөн 161 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 338, сумдад 332 нийт /670/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 97 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17925 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"