Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 46-аар нэмэгдсэний 21 нь Булган сумаас илэрчээ



2021 оны 06 дугаар сарын 24-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 495 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 46-аар нэмэгдэж нийт 618 болсон байна. 

Тодруулбал, Булган сумаас 21, Цэцэг сумаас 10 иргэнээс, Эрдэнэбүрэн сумаас  2,  Мөст сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант суманд 12 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал, 
-Тусгаарлан ажиглах байр “Ховд их сургууль”-д байсан 1 иргэн, 
-Алагтолгой багт оршин суух 2 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 3 иргэн,
-Цамбагарав багт оршин суух 2 иргэн,
-Магсаржав багт оршин суух 2 иргэн,
-Жаргалан багт оршин суух 2 иргэн байна.

Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын Баатархайрхан баг, Жаргалан баг гэсэн 3 цэгээс илэрсэн халдварын голомт тодорхойгүй, мэргэжлийн байгууллагууд тандалт хийн ажиллаж байна. Бусад нь бүгд халдвартай иргэдийн ойрын хавьтал  юм байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.25/ байдлаар 109 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-3, хүндэвтэр-8 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 36 хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал хүндэвтэр бусад нь хөнгөн байна. Жаргалант суманд 31 иргэн, Булган суманд 16 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 19 хүн эмнэлгээс гарсан ба батлагдсан нийт тохиолдлын 372 эдгэрсэн байна. 

Өнөөдрийн /2021.06.25-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1150, тусгаарлан ажиглах байранд 35, гэрийн тусгаарлалтад-1116, гэрийн ажиглалтад-393 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ