Мөст сумаас 3 иргэн коронавируст
“Ковид-19” халдвар авч БОЭТ-ийн Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг”-т 3 дахь хоногтоо хэвтэн эмчлүүлж байна. Сумын Сонгуулийн хорооны дарга, гишүүд нь эдгээр иргэдийн ойрын хавьтлаар бүртгэгдэж улмаар тусгаарлагдаад байгаа юм. Тэдний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан ч тусгаарлалтад байгаа учир Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах боломжгүй гэсэн үг.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар тархах эрсдэлээс сэргийлж Сонгуулийн Ерөнхий хорооноос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Сонгуулийн хороо хуралдлаа. Хурлаас сургалтад хамрагдсан, албан ёсны
“СЕРТИФИКАТ” бүхий нөөцөд бүртгэлтэй байгаа төрийн албан хаагчдыг томилон Мөст сумын төв дээр байрлаж буй Улаан толгой, Цэцэг гол гэсэн 2 багийн хэсгийн хороонд санал авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг маргааш буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мөст суманд ажиллаж дээрх 2 багийн хэсгийн хороонд ажиллах бүрэлдэхүүнийг албан ёсоор ажилд нь томилох юм. Энэ үеэр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж тухайн хэсгийн хороодын санал авах байранд дахин халдваргүйтгэл хийнэ.
Тиймээс Мөст сумын Улаан толгой, Цэцэг гол багийн иргэдийг сонгох бүрэн эрхээ эдэлж Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох 8 дахь удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
ВИДЕО:
ХОВД АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО