2021 оны 06 дугаар сарын 06-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 468 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 224 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 244 сорьцод PCR шинжилгээ тус тус хийсэн байна. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдэж нийт 301 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 3 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 1 иргэнээс, “ХОВД ИХ СУРГУУЛЬ”-д байсан 1 иргэнээс, эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, сайн дураараа шинжилгээ өгсөн Буянт багт оршин суух 1 иргэн түүний ойрын хавьтлын 5 хүнээс тус тус халдвар илэрчээ. Эдгээр иргэдийн ойрын хавьтлын иргэдийг олж тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.07/ байдлаар 39 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна. Халдвартай авсан 5 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ. Халдвартай 9 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан ба нийт эдгэрэлт 257 болжээ.
Өнөөдрийн /2021.06.07-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 216, тусгаарлан ажиглах байранд 198, гэрийн тусгаарлалтад-58, гэрийн ажиглалтад-541 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"