2021 оны 06 дугаар сарын 04-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 470 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 203 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 267 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж нийт 288 боллоо.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “ЦАМБАГАРАВ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 2 иргэнээс халдвар илэрчээ.
Мөн 06 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотоос ирсэн, Жаргалан багт оршин суух 1 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайн иргэн нь вакцины бүрэн тундаа хамрагдсан учраас Дарви сумын хяналтын цэг дээр хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ. Гэрийн ажиглалтад байх хугацаандаа халуурч, ханиалгасан зэрэг шинж тэмдэг илэрч Өрхийн эрүүл мэндийн төвд хандан шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогджээ. Чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан, тандалт судалгаа хийн шинжилгээ авч ажиллаж байна.
Мөст сумаас одоогоор дахин нэмж халдвар илрээгүй.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.05/ байдлаар 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-4 бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.06.05-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 181, тусгаарлан ажиглах байранд 133, гэрийн тусгаарлалтад-57, гэрийн ажиглалтад-472 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"