“Судалгаанд суурилсан төрийн албаны шинэтгэл” сэдэвт сургалт боллоо



Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс “Судалгаанд суурилсан төрийн албаны шинэтгэл” сэдэвт сургалтыг энэ оны 06 дугаар сарын 03-ны өдөр “цахим”-аар зохион байгуулав. Тус сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарын төлөөлөл оролцлоо. 



Энэхүү сургалтыг Төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ажлын үр дүнг нэмэгдүүлэх, 2021 оны эхний хагас жилд  явуулсан сургалтыг дүгнэх зорилгоор зохион байгуулсан байна.


Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс энэ онд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, байгууллагын дарга нартай хамтран  ТАЗ-өөс зохион байгуулсан 17 удаагийн цахим сургалтын  мэдээллийг  төрийн байгууллагад  цаг хугацаанд нь чанартай хүргэж, төрийн албан хаагчдыг хамруулах, шинэ чадвар, шинэ санаа, шинэ мэдлэг, мэдээлэл хуримтлуулах, цагийг үр дүнтэй  ашиглахад  анхаарч хяналт тавьж, цахим сургалтад хамрагдан ажилласан байна.


Долоо хоног бүрийн Пүрэв гарагт тогтсон цаг хугацаанд зохион байгуулж ирсэн Цахим сургалтад /1, 2 дугаар сард/  салбар зөвлөлийн дарга, гишүүд, 3-4 сард 17 сумын ЗДТГ, бусад төрийн байгууллагуудыг хамруулжээ. 03 дугаар сард төрийн 764 албан хаагчид, 4 дүгээр сард төрийн 1063 албан хаагч цахим сургалтад  хамрагджээ. 

Орон зайнаас үл хамааран нэг дор олон төрийн албан хаагчийг сургалтад хамруулах, мэдлэг мэдээллээ солилцохоос эхлээд цахим сургалтын ач холбогдол, давуу тал их байгаа учраас цаашдаа үргэлжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс гаргалаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ