-Аргын тооллын 7 сарын 11. Бямба (Санчир) гараг (2020)



-Аргын тооллын 7 сарын 11. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын 21, хөхөгчин туулай, могойг хүлэгч-25 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай. Усанд хор орох (рашаан усанд орохыг цээрлэ.)
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:49.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд явах, тариалан тарих, насны буян бүтээх, эд мал авах, мод суулгах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ