-Аргын тооллын 3 сарын 6. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 3 сарын 6. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 11, шар бич, найралт эх-7 од, суудал ус, мэнгэ 2 хар, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:23-18:44.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, лам болох, эм найруулах, замд гарах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хатуу үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ