-Аргын тооллын 3 сарын 3. Мягмар (Ангараг) гараг(2020)



-Аргын тооллын 3 сарын 3. Мягмар (Ангараг) гараг(2020)
-Билгийн тооллын шинийн 8, хөхөгчин могой, гөрөөсөн толгой-4 од, суудал шороо, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-18:40.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ