-Аргын тооллын 3 сарын 2. Даваа (Сумьяа) гараг(2020)
-Билгийн тооллын шинийн 8, хөх луу, чөлөөт эх-3 од, суудал гал, мэнгэ 6 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:31-18:38.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Гэвч нохой, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, сан тавих, ад зэтгэрийг номхтгох, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хот байгуулах, гэр байшин барих, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, шинэ дээл өмсөх, оёх шидэх, эсгэх, эхэлж ном сонсох, хол замд гарах, эд юм өгөх, өмнө зүгт явах, газар тариалангийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 9661-6668.