-Аргын тооллын 3 сарын 1. Ням (Адьяа) гараг(2020)



Хаврын тэргүүн шар бар(их) сар, 8 цагаан мэнгэ, төмөр суудалтай.
-Аргын тооллын 3 сарын 1. Ням (Адьяа) гараг(2020)
-Билгийн тооллын шинийн 7, харагчин туулай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал хий, мэнгэ 7 улаан, арвидахын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:33-18:36.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Газар усны үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, идээ, хувцас олох, худалдаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Гэр, байшин эхлэн барих, суурь тавих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, анд нөхөр бололцоход муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Зурхайч лам Д. Цогтбаатар. 9661-6668.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ