-Аргын тооллын 9 сарын 23. Ням (Адъяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 9 сарын 23. Ням (Адъяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 14, шар морь, чөдөр-23 од, төмөр суудал, 1 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр, Намрын хугас-11:17.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-18:49.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд олох, төгс жаргалан болох маш сайн. Гэвч хулгана, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот балгадын үйл, замд явах, эрхшээх үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ