Уул уурхайн салбарын Баруун бүсийн чуулга уулзалт болов



Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь Баруун бүсийн чуулга уулзалт юм. Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдсан уг чуулга уулзалтыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтээ танилцуулах, нөгөө талаар бүс нутагт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлага, төлөөллүүд бүс нутгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, талууд ойлголтоо нэг мөр болгох зорилгоор зохион байгуулав.



ВИДЕО:









Тус чуулганд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй УИХ, Засгийн газар, Яам агентлагын төлөөллүүд оролцлоо. Мөн Монгол орны баруун бүсийн  Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Засаг даргаар ахлуулсан холбогдох салбарын мэргэжилтнүүд, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нөхөн сэргээлтийн компаниудын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй чуулга уулзалт болов. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ