Ховд аймгийн мэргэжлийн холбоодын дунд "Хөдөлмөрийн харилцаа" сэдэвт “Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээн боллоо



Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн “Бадрал” холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран энэ сарын 21-ний өдөр мэргэжлийн холбоодын дунд "Хөдөлмөрийн харилцаа" сэдэвт "Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээнийг зохион байгуулав. Нийгмийн 3 талт түншлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн холбоодыг бэхжүүлэх, тэдний хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжуудыг сурталчлах, Ховд аймгийн мэргэжлийн холбоодын дунд “Зохистой ажлын байр"-ыг нэмэгдүүлэх ажил олгогч ба ажилтнуудын Хөдөлмөрийн харилцааны ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулсан байна.



Ховд аймгийн хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй мэргэжлийн холбоод байдгаас уг тэмцээнд хамгийн эхэнд оролцох мэдүүлгээ ирүүлсэн 6 мэргэжлийн холбоодын баг тамирчид оролцлоо. Тухайлбал, Барилагчдын холбооны “Каск”, Хүнсчдийн холбооны “Хүнсчид”, Тогчоодын холбооны “Тогоочдын инээмсэглэл”, Эсгий урлаачдын “Чанз”, Эмийн холбооны “Энхийг сахиулагчид”, Үсчин гоо сайханчдын холбооны “Залуус” гэсэн багууд авьяас билэг, авхаалж самбаагаа дайчлан багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, асуулт хариулт, чөлөөт сэтгэлгээ, багийн ахлагчдын дундах асуулт хариулт гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө. 



Тэмцээний нэгдсэн дүнгээр Үсчин гоо сайханчдын холбооны "Залуус” баг  1-р байранд,  Эмийн холбооны “Энхийг сахиулагчид” баг 2-р байранд, Хүнсчдийн холбооны “Хүнсчид” баг 3-р байранд шалгарлаа.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ