2 жил тутамд зохиогддог Олон улсын Энхийн буухиа гүйлтийн галт бамбар бүхий эвийн өргөө энхийн гүйлт 2016 манай оронд болж байна. Тус гүйлтийн багийнхан монгол орны 9 аймаг 39 сумыг дайран өнгөрч байгаа бөгөөд энэхүү гүйлт нь маршрутын дагуу Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Энхийн буухиа гүйлтийг 1987 онд нэрт тамирчин Шри Чинмойн санаачлан өнгөрсөн 20жилийн турш 140 гаруй улс оронд зохион байгуулсан бөгөөд Монгол улс нь 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн орсоноор манай оронд тус гүйлт нь 9 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн Ази номхон далайн бүсийн маршрутын галт бамбар 6-р сарын 3-нд БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос асч улмаар Өвдөг Баянхошууны боомтоор монголын нутагт ирж гараагаа эхэлсэн бол Ховд аймгийн Булган боомтоор бариа хийж БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хот хүртэл гүйх юм аа. Огноо: 6/24/2016 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11817 Мэдээ таалагдсан: