”БӨХИЙН ЦОЛ ДУУДААЧДЫН УЛСЫН VI УРАЛДААН” Ховд аймагт эхэллээ

May be an image of 4 people and text

Монголын Үндэсний бөхийн холбоо хоёр жил тутам “ЦОЛ ДУУДААЧДЫН УЛСЫН УРАЛДААН”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн буюу зургаадугаар уралдааныг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байна.

May be an image of 5 people and text

Өмнөх уралдаануудыг Нийслэлд зохион байгуулж байсан. Тэгвэл Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо 2024 оны ажлаараа “АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО”-оор шалгарсан амжилтаа бататгаж энэ удаагийн уралдааныг орон нутагтаа зохион байгуулж байгаа нь бусад аймгуудаас анхдагч болж байна. 

May be an image of 5 people

Уралдаанд 13 аймаг, нийслэлийн 20-60 насны 49 төлөөлөл оролцож байна. Гурван үе шаттай явуулах уралдааны шилдгүүдийг маргааш тодруулна. 

Улсын уралдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцож амжилт хүслээ.

May be an image of 3 people and text

Үндэсний бөхийн цол дуудаачид нь нэг ёсондоо Соёлын өв тээгчид. Цол хэрхэн дуудахаас тухайн бөхийн барилдааны гараа, дэвээ, алхаа гишгээ цаашлаад амжилтад нь нөлөөлж болно гэдгийг уралдаанд оролцогчид хэлж байлаа.

Мөн Цол дуудаачдын залгамж халааг бэлтгэх, харилцан туршлага солилцох, суралцахад энэхүү уралдааны зорилго чиглэж байгаа гэдгийг албаныхан онцоллоо.

May be an image of ‎6 people and ‎text that says

May be an image of 6 people and text that says

May be an image of 10 people and text





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ