-Аргын тооллын 10 сарын 2. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 30, шарагчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, од тугчин-12, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-18:29.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар.