-Аргын тооллын 7 сарын 26. Баасан (Сугар) гараг (2024)



-Аргын тооллын 7 сарын 26. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 20, цагаагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал хий, могойг хүлэгч-25 од, идэр барилдлагатай өдөр. Овоо тахих, бага хар, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:35.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, бэрийн үйл, замд явах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ