Х.Батболд:Төлөвлөгөөний дагуу ойн баяр зохион байгуулах ч өвөлжилтийн бэлтгэлийг мартах учиргүй

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд өнөөдөр /2024.07.16/ сумдын дарга нартай “ЦАХИМ”-аар хуралдлаа. Хурлаар:

Наймдугаар сарын эхээр тэмдэглэн өнгөрүүлэх “Галдан бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ойн бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл өглөө. Түүхэн ойд зохих бэлтгэл ханган угсаатныхаа онцлогийг харуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчлахад анхаарч 25-30 хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг бүх сумын удирдлагуудад үүрэг болгов.

2 хүн нарын зураг байж магад

Үүнээс гадна 100 жилийн ойгоо тэмдэглэж буй сумууд: 
-Баяр, наадмынхаа үеэр аюулгүй байдлаа сайтар хангах, 
-Ажил, амралтыг сайтар төлөвлөж хуваарийн дагуу зохион байгуулах,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс базаахад анхаарч ажиллахыг чиглэлийг өглөө.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Х.Батболд:
Наадмын дараа намар гэдэг. Хэдийгээр батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу тэмдэглэлт өдөр, баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хойш нь тавих учиргүй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг ХАА-н болон төв суурин газрын гэсэн хоёр чиглэлээр төлөвлөж үүнтэй холбоотой захирамж, албан даалгаврыг энэ сарын 20-ны дотор гарган бүх сум, албан байгууллагад хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана гэлээ.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ