Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой,Үндэсний их баяр наадам, Ховд аймгийн баяр наадам "Өсвөрийн бөхийн барилдаан"-ыг Үндэсний бөхийн салбар хорооноос амжилттай зохион байгуулав.
Өсвөрийн бөхийн барилдаанд 2008 оноос хойш төрсөн өсвөрийн 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдлаа.
Тус барилдаанд Буянт сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч Т.Ерлан түрүүлж, Алтай сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч Э.Чинзориг үзүүрлэлээ.
Харин Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч О.Батзолбоо, Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн сурагч Б.Дөлгөөн нар их шөвөгт шалгарав.
Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд нар гардуулан өгч баяр хүргэлээ.