Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

14 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр /2024.07.09/ Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. 

4 хүн нарын зураг байж магад

Цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Х.Батболд нар болон бусад удирдлагууд, иргэдийн төлөөллийн хамтаар оролцов. Мөн төр захиргааны байгууллагын ахмадууд, алдартан гавьяатууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн "Хүндэт харуул" жагсаж, Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ. 

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ийнхүү Ховд аймгийн баяр наадам эхэлж байна. Олон угсаатны өлгий нутаг, баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэд та бүхэн сайхан наадаарай.

Баяр наадмын хөтөлбөртэй танилцана уу?

May be an image of text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ