Х.Батболд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

3 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Төрийн алба тасралтгүй үргэлжлэх учиртай. Тиймээс Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний эрхийг хэрэгжүүлж ажиллахыг орлогч Х.Батболдод үүрэг болгон томилжээ.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад
 
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд өнөөдөр /2024.07.03/ Х.Батболдод Ерөнхий сайдын захирамж, төрийн тамга, тэмдгийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ. 

3 хүн нарын зураг байж магад

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх болон Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцов. 

10 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ