Өнөөдөр /2024.01.12/ Төрийн албаны салбар зөвлөлөөс
“Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн албанд томилогдон албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа 7 байгууллагын 12 албан хаагч
“Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглав”.
Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн тэргүүтэй албаны төлөөллүүд, холбогдох байгууллагын дарга, удирдлагууд оролцож амжилт хүслээ.
Ховд аймагт өнөөдрийн байдлаар 5926 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас төрийн захиргааны албан тушаалд 650 гаруй албан хаагч ажиллаж байна.