Ховд аймаг ирэх 2024 оныг
"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд хийх нэг чухал ажил бол аймаг, сумын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж цогцоор нь шийдвэрлэх явдал юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг томилсон.
2023 оны ажлын сүүлийн өдөр /2023.12.28/ аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа тус ажлын хэсгийн хийсэн ажил, гаргасан тооцоо судалгаатай танилцлаа. Мөн цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгөв.
Тэрбээр,
Ялангуяа хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх нь чухал учир:
Өөрсдийн хийсэн судалгаанаас гадна иргэд, олон нийтээс санал авч гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй хамгийн оновчтой цэгүүдэд камержуулалт хийж ажиллахыг зөвлөлөө.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд судалгаа, бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн ч удаа хуралдсан.
Энэ ажлыг ирэх оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хамгийн эхний ажил болгон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.