Одоогийн байдлаар 26 компани МоЭнКо ХХК-тай “НҮҮРС ТЭЭВРИЙН ГЭРЭЭ” байгуулан ажиллаж байна. Гэрээг хоёр жил тутам шинэчилдэг бөгөөд энэ удаагийн гэрээг 18 компани хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаар болжээ.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөн нэмэгдэж байгаа энэ үед гэрээний зарим зүйл, заалт нь тээвэрчдийн эрх ашиг, нийгмийн асуудлыг өмнөхөөсөө дордуулсан гэрээ болсон гэж жолооч нар үзэж байна. Тиймээс өнөөдөр /2023.12.27/ аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар:
🖊Тээвэрчид, компанийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлж тээврийн компани, жолооч нарын саналыг тусгах, гэрээний нөхцөлийг сайжруулахад хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.
Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа:
✅МоЭнКо ХХК-д аймгийн Засаг даргын Тамгын газраас албан бичиг хүргүүлэх,
✅Тээврийн компани, жолооч нар болон Үйлдвэрчний эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж “НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ”-ний нөхцөлийг сайжруулах хэлэлцээр хийхээр шийдвэрлэлээ.