-Аргын тооллын 10 сарын 15. Ням (Адьяа) гараг (2023)Намрын адаг хар нохой (их) сар, 9 улаан мэнгэ, мод суудалтай.
-Билгийн тооллын шинийн 1, улаан морь, тэргүүн дагуул-13 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:10-18:05.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, үс засуулах, ном сонсох, даллага авах, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, замд гарах, хурим хийх, оёж, хатгах, шинэ дээл эсгэхэд муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.