-Аргын тооллын 9 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 9 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын 23, шар луу, гөрөөсөн толгой-4 од, суудал ус, мэнгэ 9 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:22.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлдшүтээнд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, эсгэх, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ