-Аргын тооллын 9 сарын 6. Лхагва (Буд) гараг (2023)



-Аргын тооллын 9 сарын 6. Лхагва (Буд) гараг (2023)
-Билгийн тооллын 22, улаагчин туулай, чөлөөт эх-3 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-19:24.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин тахиа, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ