-Аргын тооллын 7 сарын 23. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 7 сарын 23. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 5, хар морь, харцага-11 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Дашням, овоо тахих өдөр. Их халууны улирал.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:39.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ