“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг Мөнххайрхан сумаас эхэллээ



"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ"
зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас өндөр уулын бүс нутагт зусаж буй айл өрх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилгоор “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.



Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар зохион байгуулж буй тус арга хэмжээг өчигдөр /2023.07.18/ Мөнххайрхан сумаас эхэллээ.


 
Тус сумын Хаг багийн нутаг "ИХ ХОТГОР"  гэх газар зохион байгуулсан “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР”-өөр Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Статистик, Газрын харилцаа, Invest Khovd  зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов. 



Мөн Монгол улсын Гавьяат эмч С.Цэвээнсүрэн, Ж.Даваабал, Л.Эрдэнэцэцэг, М.Дунгаамаа нараар ахлуулсан эмч нарын баг дотор, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, амны хөндийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллав.



Энэ үеэр давхардсан тоогоор 200 орчим иргэд Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан байна.


Мөн Үсчин, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлж спортын тэмцээн зохион байгууллаа.



Мөнххайрхан сумын “Ахмадын хороо” үйл ажиллагаагаараа улсад тэргүүлсэн. Тиймээс бусад сумдын ахмадын хорооны дарга нар туршлага судаллаа.



Өнгөрсөн хавар бүх сумдад “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж давхардсан тоогоор 20 000 гаруй иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Үр дүнтэй бас хөдөөгийн иргэдэд хамгийн чухал, эрэлттэй байсан учраас ийнхүү зуслангийн айл өрхөд хүрч ажиллахаар хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь энэ юм. 



“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг маргааш /2023.07.20/ Дуут сумын “ХӨХ БЭЛЧИР”-т зохион байгуулна.













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ