Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, аймгийн баяр наадмын
"Өсвөрийн бөхийн барилдаан"-ыг Үндэсний бөхийн салбар хорооноос амжилттай зохион амжилттай байгуулав.
Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдлаа.
Тус барилдаанд Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Б.Цогжавхлан түрүүлж, Цаст-Алтай сургуулийн сурагч Д.Амгаланбаатар үзүүрлэлээ.
Харин Чандмань сумын Т.Буян-арвижих, Жаргалант сумын 12 жилийн нэгдүгээр сургуулийн Э.Бат-олимп нар их шөвөгт шалгарав.
Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг УИХ-ын аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч баяр хүргэлээ.